Хүний нөөц

Нээлттэй ажлын байр

Өндөр зорилготой, эрч хүчтэй хамт олны нэг болж, бүтээлч орчинд өсөн дэвших боломж таныг хүлээж байна. Хамтдаа үнэ цэн бүтээе!

Олон талт, хүртээмжтэй ажлын байр

Уян хатан цагийн хуваарь

Ажилтнууд өглөөний 07:00-10:00 цагийн хооронд ажилдаа ирэх боломжтой болсноор хувийн хэрэгцээгээ илүү сайн тохируулах, ажил амьдралын тэнцвэрийг хадгалах, улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулсаар байна.

Цалингийн тогтвортой өсөлт

Ажилтны цалинг жил бүр тогтмол нэмэгдүүлдэг. Мөн гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан нэмэлт бонус цалинг  ажлын байрны онцлогоос хамааруулан сар, улирал, хагас жил, жил тутамд олгодог. Энэ нь ажилтнуудын амьдралын түвшинг тасралтгүй сайжруулах, ажлын бүтээмжийг сайжруулах зорилготой.

Даатгал

Ажилтан бүр гэнэтийн ослын даатгалд бүрэн хамрагддаг.

Ажилтны хөнгөлөлт, хадгаламж

Бид ажилтнууддаа цалинтай чөлөө, баярын бэлэг, хоол унааны хөнгөлөлт, гар утасны дэмжлэг, спорт болон багийн арга хэмжээ, тав тухтай орчин, өглөөний цай зэрэг нийгэм, эрүүл мэнд, амьдралын чанарыг дэмжсэн цогц урамшууллыг олгодог.

Нийгэм

Ажилтанд чиглэсэн нийгмийн хариуцлага

Манай байгууллага ажилтнууддаа сар бүрийн нэмэлт benefit хангамж, тогтмол эрүүл мэндийн үзлэг, стресс бууруулах хөтөлбөр болон эрүүл мэндийн иж бүрэн даатгалаар дамжуулан ажиллах сэтгэлзүй, эрүүл мэнд, санхүүгийн хамгаалалтыг цогцоор нь дэмждэг.

Benefit хангамж 120,000₮

М Банктай хамтран ажилтан бүрт 90 мянган төгрөгийн эрхтэй тусгай данс нээж өгдөг. Мөн Primeat ийн 30 мянган төгрөгийн бүтээгдэхүүн авах нийтдээ 120 мянган төгрөгийн нэмэлт хангамжийг сар бүр ажилтнууддаа олгодог.

Урьдчилан сэргийлэх үзлэг

Хоёр жил тутамд нэг удаа эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж, ажилтнуудын эрүүл мэндийн байдлыг тогтмол хянаж, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Стресс бууруулах хөтөлбөр

Энэхүү ажлын хүрээнд Монголын Хараагүйчүүдийн төвтэй хамтран мэргэжлийн бариа засалч нартай гэрээ байгуулж оффис болон тээврийн ажилтнууддаа долоо хоног бүр бариа хийлгэж ядаргаа тайлах, стресс бууруулахыг зорьж байна.

Эрүүл мэндийн даатгал

Бид ажилтнууддаа ажлын байран дээрээсээ санаа зовох зүйлгүйгээр төвлөрч, итгэлтэйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлздэг. Энэ хүрээнд 2024 онд үндэсний даатгалын байгууллагууд болох Практикал болон Номин даатгалтай стратегийн түншлэл байгуулж, бүх ажилтнаа эрүүл мэнд болон санхүүгийн хамгаалалтанд бүрэн хамрууллаа.

Эргэн
ажиллах хүсэлт

Хуучин ажилтнуудаа эргэн хүлээж авах нь манай компанийн соёлын нэг хэсэг. Таны туршлага, мэдлэг нь бидэнд үнэтэй. Эргэн ажиллах хүсэлтээ дараах товчлуурыг дарж илгээнэ үү.

Өмнөх туршлагыг үнэлэх
Хурдан шийдвэр гаргах
Уян хатан нөхцөлөөр ажиллах
Эргэн ажилд орох хүсэлт

Өмнө манай компанид ажиллаж байсан бол эргэн ажиллах хүсэлт гаргана уу

Хувийн мэдээлэл
Ажлын мэдээлэл
Эргэн ажиллах сонирхол

Ажлын цаг

Даваа - Баасан

09:00 - 18:00

Холбоо барих

Info@tdist.mn

+976 7710 4477
© 2026 Total Distribution LLC All rights reserved.

Ажлын цаг

Даваа - Баасан

09:00 - 18:00

Холбоо барих

Info@tdist.mn

+976 7710 4477
© 2026 Total Distribution LLC All rights reserved.

Ажлын цаг

Даваа - Баасан

09:00 - 18:00

Холбоо барих

Info@tdist.mn

+976 7710 4477
© 2026 Total Distribution LLC All rights reserved.