
MCS SPORTS DAY 2026
Медаль, онооны цаана олон цагийн бэлтгэл, хөлс, хичээл зүтгэл байдаг.
"MCS Sports Day 2026" тэмцээнд Тотал Дистрибюшин компанийг төлөөлөн оролцсон баг тамирчид маань 5 дугаар сарын 30, 31 болон 6 дугаар сарын 6-ны өдрүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж амжилттай өрсөлдлөө. Баг тамирчдынхаа гаргасан бахархам амжилтуудыг багцлан хүргэж байна.
ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АНГИЛАЛ
ХОСЫН ТӨРӨЛ: МӨНГӨН МЕДАЛЬ — Тамирчид маань финалын шатанд Юнител Группийн багтай аваргын төлөө өрсөлдөн мөнгөн медалийн эзэд боллоо.
ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛ (Эрэгтэй, Эмэгтэй): Хоёулаа хэсгийн шатнаас амжилттай шалгарч, хасагдах шатны шийдвэрлэх тоглолтуудад ур чадвараа сорин өрсөлдөв.
5х5 САГСАН БӨМБӨГИЙН АНГИЛАЛ
ЭМЭГТЭЙ БАГ: ТУСГАЙ БАЙР — Хэсгийн тоглолтууддаа бүх өрсөлдөгчдөө илүүрхэж, зооноосоо 1-р байраар гарсан манай эмэгтэй баг хүрэл медалийн төлөө Юнителтэй тоглож, тэмцээнээ өндөрлүүллээ.
Хувийн амжилт: Тэмцээний турш тогтвортой, үр дүнтэй тоглолт үзүүлсэн тамирчин Э.Батбуян Билгэдлийн шилдэг 5 тоглогчийн нэг буюу "Шилдэг довтлогч"-оор шалгарлаа.
ЭРЭГТЭЙ БАГ: Хэсгийн шатанд дайчин тоглолтыг үзүүлж, Эрдэнэ Монгол болон М-Си-Эс Текноложис багуудыг дараалан хожсон амжилт үзүүлэв.
3х3 САГСАН БӨМБӨГИЙН АНГИЛАЛ
ЭМЭГТЭЙ БАГ: Хэсгийн тоглолтуудаас 2-р гарч, аваргын төлөөх хариуцлагатай шатанд Energy Resources багтай сүүлийн мөч хүртэл бууж өгөлгүй өрсөлдлөө.
ЭРЭГТЭЙ БАГ: Мөн адил хэсгээсээ 2-р амжилттай гарч, хасагдах шатанд MCS Estates багтай нэр төртэй, ширүүн тулааныг хийсэн юм.
Ажлын хажуугаар цаг зав гарган бэлтгэл сургуулилтаа хангаж, талбай дээр байгууллагынхаа нэрийг нэр төртэйгээр хамгаалсан нийт баг тамирчиддаа, бэлтгэл хангасан Спортын хороондоо болон хөгжөөн дэмжсэн хамт олондоо гүн талархал илэрхийлье.
Тоталын спортлог залуусын дараа дараагийн тэмцээн уралдаанд нь улам их амжилтыг хүсэн ерөөе!

