
"МИНИЙ МӨРӨӨДӨЛ" УРАЛДААН 7 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА!
"Тотал Дистрибюшин" компани Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залуусын боловсролыг дэмжих, тэдний бүтээлч сэтгэлгээ болон өөрийгөө илэрхийлэх боломжийг нээж өгөх зорилготой "МИНИЙ МӨРӨӨДӨЛ" уралдаанаа 2026 оны 9 сарын 25-ны өдөр 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Энэ жилийн онцлог ба Ач холбогдол:
Нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах, хүүхэд залуусын дуу хоолойг сонсож, бодит ажил хэрэг болгох зорилгоор энэ жил бид уламжлалт Эсээ бичлэгийн уралдаан-аас гадна Төслийн илтгэлийн уралдаан-ыг шинээр хамт зохион байгуулсан юм.
Түүнчлэн, төслийн шилдэг 10 илтгэл дундаас "Дорнын Деаф" ХХК 2 төслийг сонгон авч, цаашид бодитоор хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэн эрхийн бичиг гардуулсан нь залуусын санал санаачилгыг ажил хэрэг болгох томоохон боломжийг нээж өгсөн онцлог үйл явдал боллоо.
УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ!
"Миний мөрөөдөл" Эсээ бичлэгийн уралдаан (13-16 нас)
Нийт 90 сурагч оролцсоноос:
1-р байр: Г.Ганхүслэн
2-р байр: М.Ариунцэцэг
3-р байр: Б.Энх-Эрдэнэ
Тусгай байр: Н.Түвшинбаяр
Тусгай байр: Э.Урангоо тус тус шалгарлаа.
Төслийн илтгэлийн уралдаан (17-21 нас)
Ирсэн 12 төслөөс 10 шилдэг төсөл илтгэлээ танилцуулснаас:
1-р байр: “Суръя, хуваалцъя, бүтээе, түгээе” – Д.Эрхсаран, Б.Энэрэл, Х.Энхсаран, Ү.Эрдэнэчимэг (12а + 12б анги)
📌 Ахлах ангийн сурагчид дүү нартайгаа хамтран бодит бүтээл туурвиж, хэрэгтэй мэдээллийг Монгол дохионы хэлээр боловсруулан түгээх чиглэлтэй төсөл.
2-р байр: “Охидын ертөнц” – Д.Энхмэнд (29-р сургуулийн 12а анги)
📌 Дотуур байрны охидод зориулж гоо сайхан, эрүүл мэнд, бүтээлч хөгжил, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломжийг нэг дор бүрдүүлсэн олон үйлдэлт тав тухтай орчин бий болгох төсөл.
🥉 3-р байр: “Бид хамтдаа хүчтэй” – Б.Амин-Эрдэнэ (МУИС-НУС "Нийгмийн ажил" хөтөлбөрийн оюутан)
📌 "Сонсголгүй залуусын нэгдэл" клубын үйл ажиллагааг тогтвортой явуулахад тулгарч буй оффисын асуудлыг шийдвэрлэх төсөл.
тус тус шалгарлаа.
Хүүхэд, залуус бүрийн мөрөөдөл, санаачилга бүр бидний ирээдүйн гэрэл гэгээ юм! Уралдаанд оролцож, өөрсдийн санал санаачилга, бүтээлч байдлаа зоригтойгоор нээж харуулсан нийт оролцогчдодоо баярлалаа.
Мөн энэүү үйл ажиллагааг ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН:
Боловсролын ерөнхий газар, Диф клуб, Тэгш усгал ТББ, Ерөнхий Боловсролын 29-р сургууль, Монголын үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөл ТББ, Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооны хамт олон болон
биднийг ДЭМЖИЖ АЖИЛЛАСАН:
MCS Cocacola, APU Dairy Монгол сүүний үйлдвэр, Юнител групп, Practical даатгалын нийт хамт олондоо талархсанаа илэрхийлье.



#ТоталДистрибюшин #НийгмийнХариуцлага #МинийМөрөөдөл2026 #ЭсээБичлэг #ТөслийнИлтгэл #ТэгшОролцоо #БүтээлчИрээдүй

