“ТОТАЛ ЭКСПРЕСС ЛАЙН ХХК ‘Жижиг сегментийн шилдэг татвар төлөгч’-өөр дахин тодорлоо

Тотал Дистрибюшин бизнесийн нэгэн хэсэг болох тээврийн үйл ажиллагаа хариуцсан охин компани Тотал Экспресс Лайн ХХК нь 2025 оны “Жижиг сегментийн шилдэг татвар төлөгч” шагналыг дахин хүртлээ.

Тус шагналыг жил бүр Татварын ерөнхий газар-аас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд бизнесийн үйл ажиллагааны ил тод байдал, эрсдэлийн үнэлгээгээр эерэг, зөв үнэлгээ авсан, татварын хууль тогтоомжийг чанд мөрдөж, татвараа үнэн зөв тайлагнан, хугацаанд нь төлж буй аж ахуйн нэгжүүдэд олгодог нэр хүндтэй шагнал юм.

Тотал экспресс лайн ХХК нь 2024 онд Хан-Уул дүүргийн шилдэг татвар төлөгчөөр шалгарч байсан бол 2025 онд ийнхүү “Жижиг сегментийн шилдэг татвар төлөгч”-өөр шалгарч амжилтаа бататгалаа.

Энэхүү амжилт нь:

- Хамт олны уйгагүй хөдөлмөрийн үр дүн

- Хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа

- Харилцагч, түншүүдийн итгэл юм

Цаашид ч Монгол Улсынхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулж, шударга, хариуцлагатай татвар төлөгч байх зарчмаа тууштай баримтлан ажиллах болно.

Энэхүү амжилтад хөтөлсөн хамт олон, итгэл хүлээлгэдэг харилцагч, түншүүд бүгдэд нь талархал илэрхийлье.


Ажлын цаг

Даваа - Баасан

09:00 - 18:00

Холбоо барих

Info@tdist.mn

+976 7710 4477
© 2026 Total Distribution LLC All rights reserved.

Ажлын цаг

Даваа - Баасан

09:00 - 18:00

Холбоо барих

Info@tdist.mn

+976 7710 4477
© 2026 Total Distribution LLC All rights reserved.