
Түгээлт
Стандартын дагуу, яг цагтаа түгээлт
Бид түгээлтийн инновац, шинэчлэлийн ажлын хүрээнд мэдээллийн урсгалыг бүрэн оновчлох, шийдвэр гаргалтыг дата дээр суурилуулах зорилгоор ERP ухаалаг удирдлагын нэгдсэн системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ.
Энэхүү систем нь төлөвлөлт, түгээлт, агуулах, борлуулалтын уялдааг нэг цэгээс удирдах боломжийг бүрдүүлж, шуурхай үйлчилгээ, тогтвортой гүйцэтгэлийг стандартчиллаар баталгаажуулах суурь болдог.
Дотоод процессын сайжруулалт
ERP системд суурилсан дараах үндсэн шинэчлэлүүдийг хэрэгжүүлэв:
Дата дээр суурилсан төлөвлөлт, эрэлт–нийлүүлэлтийн илүү нарийн таамаглал
Түгээлтийн маршрут, нөөцийн оновчтой хуваарилалт
Дотоод процессын автоматжуулалт, ил тод байдал
Үйлчилгээний хурд, чанарыг нэг стандартын дагуу тогтворжуулсан шийдлүүд
Үүний үр дүнд алдаа, давхардал үүсэхгүй бөгөөд харилцагч бүрт хүрэх үйлчилгээ илүү хурдан, илүү найдвартай болсон.




