
APU Company
Хүнсний үйлдвэрлэл

APU Company
Тэртээ 1924 онд Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж, нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй APU Company нь салбартаа манлайлахын зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө, байгаль эх дэлхийдээ ээлтэй хэлбэрээр, хүний хөгжлийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа ууган үйлдвэрлэгч билээ.










