
“ЭГГ ИМПЕКС” ХХК
Баян өндөгний үйлдвэр

Баян өндөгний үйлдвэр -“ЭГГ ИМПЕКС” ХХК
Баян өндөгний үйлдвэр нь Төв аймгийн Баянчандмань суманд агаарын урсгал сайтай, мал аж ахуй сийрэг, экологийн цэвэр, эрүүл бүсэд байршдаг ба тахиа тэжээх хамгийн орчин үеийн дэвшилтэд техник технологи бүхий Монгол улсын тэргүүлэгч шувууны аж ахуй юм.Тус үйлдвэр нь үр хөврөл бүхий өндгийг дарж дэгдээхэй болгохоос эхлээд, бойжуулах, өсгөх, өндөглүүлэх, түүхий эдийг боловсруулах, хоол тэжээлийг бэлтгэх, зах зээлд нийлүүлэх зэрэг үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагыг нэгдсэн босоо тогтолцоогоор явуулдаг цогцолбор үйлдвэр юм. Баян өндөг үйлдвэрлэгдэж эхлээд 23 жил болж байна. Одоогоор 1.5 сая шувууны хүчин чадалтай Монгол улсын хамгийн том шувууны аж ахуй юм. Өндөгний амт, чанар нь тэжээлийн орц найрлагаас шууд хамаардаг ба бид тэжээлийн түүхий эдийн 90 гаруй хувийгэх орны хөрсөнд ургасан улаан буудай, үр тариа, органик түүхий эдээр бүрдүүлдэг. Мөн өглөө бүр үйлдвэрээс хэрэглэгчдэд шууд хүргэдэг учир Баян өндөг үргэлж шинэ бөгөөд шимээр баялаг байдаг.










